ТАНИЛЦ: Хот хариуцсан сайдын түгжрэл бууруулах ТӨЛӨВЛӨГӨӨ

2022 оны 9 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
  • Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,
  • Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон  сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
  • Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640884
1 эможи

Зочин
2022-09-29 19:16
Автобус нэмээд, орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлахгүй, буруу жолооны хүрдтэй хуучин машин хилээр оруулах, орон нутгаас хотод орж ирсэн машины төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр түгжирэл буурахгүй. Алийн болгон иргэний эрх гээд бусадын эрхийг зөрчих юм.
Зочин
2022-09-29 15:40
Үлгэр ийн далай үүрэг болголоо ч гэнэ үү
Зочин
2022-09-29 15:17
ТАЛИЙГААЧ
keyboard_arrow_up