Сүхбаатар аймагт гарсан ТҮЙМРИЙГ УНТРААЛАА

2022 оны 9 сарын 29

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн Хөшөө, Хадын булаг багийн Өгөөмөр гэх газруудад хээрийн түймэр гарсан.

Тодруулбал, өчигдөр/2022.09.28/ 12.18 цагийн үед түймэр гарч байгаа дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640881
0 эможи

keyboard_arrow_up