ПРОКУРОР: Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шалгалтыг тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гэнэтийн байдлаар хийлээ.

Шалгалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг  удаан хүлээлгэх, ажлын бус цагаар мэдүүлэг авах, өрөө тасалгаа, эрүүлжүүлэх байранд саатуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдол гараагүй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640869
0 эможи

keyboard_arrow_up