“МТ“ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүссэн тул бусад шатахуун түгээх станцаар ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

2022 оны 9 сарын 28

Шатахууны нөөц хэвийн хэмжээнд байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн байна. 

Уг мэдээлэлд "АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодрууллаа. 

МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсэж наймдугаар сарын сүүлээс АИ-92 бензинийг нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад шатахуун түгээх станцаас авч ачаалал нэмэгдэж байна.

Үүнээс үүдэн бусад компанийн шатахуун түгээх станцуудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусаж байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг авлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
640867
2 эможи

Зочин
2022-09-28 19:57
Тусгай эрхийг нь цуцал.
keyboard_arrow_up