ЦЕГ: Дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн хэргийг АТГ шалгуулахаар хүргүүллээ

2022 оны 9 сарын 28

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт газарт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид 2022 оны 07 дугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд уг талбайг цагдаагийн байнгын хамгаалалтад авч ажиллаж байна.

Тодруулбал, тус газар хамгаалалтад байх хугацаанд ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт мэдээлэл ирсэний дагуу алба хаагчид газар дээр нь очиж шалгахад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ж”, Бугант тосгон дахь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн “М”, тус аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “Г”, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч “Г”, тус аймгийн Ерөө сумын иргэн “Н”, тус сумын Бугант тосгоны иргэн “О” нар үгсэн тохирч Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 07-оос 08 цагийн орчим тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй үйлдэл шалгалтаар илэрсэн тул хууль бус үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг үндэслэн “Албанаас халах”арга хэмжээ тооцон цагдаагийн алба хаагч болон төрийн байгууллагын албан тушаалтнууд урьдаас үгсэн тохирч, зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн хэргийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар энэ оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
2
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
640860
24 эможи

Зочин
2022-09-29 20:08
Монгол бол хулгайч үхэрүүдийн орон билээ
Зочин
2022-09-29 09:21
Күээ гар аргаар олборлоол биз өөр хийгээд амьдралд хүрэлцэх ажил байгаа юмуу энэ Монголд???!!! Хуцахгүй шүү!!! Эхлээд энэ том Том Хулгайч нартайгаа тэмц !!!! Байгалийн Баялгийг Хэдэн Тэрбум Хэдэн ИХ Наядаар нь Хулгайлж байдаг АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАРТАА ЭРҮҮ ҮҮСГЭУ ХЭХЭГ НЭЭГЭЭД УЛСЫН АРДЫН БАЯЛГИЙГ ХУРААЖ АВ???!!! ЮМ БОЛБОЛ ЧАДДАГААР НЬ ХЭДЭН УЛНЫ АРДЫНХАНТАЙГАА ХУУЛЬ ЯРИАД ЯАХАВ!!!! ККК ТЭД ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨЖ БОЛДОГ ЯДАРСАН ХҮМҮҮС БОЛОХООР БОЛОХГҮЙ БАЙГААД БАЙНАА
Лаларууд
2022-09-28 16:50
Цагдаа цагдаагаа яаж байгаа юм бэ?!!
keyboard_arrow_up