УОК-ын шийдвэр хууль зөрчсөн нь тогтоогдвол иргэд тусгаарлалтын төлбөрөө нэхэмжлэх боломжтой гэв
“Ковидын үед гадаадаас ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирлыг барагдуулах” нэхэмжлэлийг Дээд шүүхээр хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар өмгөөллийн Фиделитас Партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг "УОК хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлж, хүний зорчих эрхийг хязгаарласан. Үүний улмаас тусгаарлалтын байранд төлсөн төлбөр нь хохирол болсон байна гэдэг байдлаар маргаан өрнүүлсэн.
Дийлэнх иргэд 21 хоног тусгаарлалтад орохдоо нийт 1,075,000 төгрөг төлжээ. Тусгаарлан ажиглах тухай 15 удаагийн шийдвэрээр УОК-ын тогтоож байсан хоногууд харилцан адилгүй. Гэхдээ УОК-оос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол тусгаарлагдаж байсан иргэд маргах, төлбөрөө эргэн нэхэмжлэх боломжтой" гэв.