Сураггүй алга болсон иргэнийг цогцсыг голын эргээс ОЛЖЭЭ

2022 оны 9 сарын 28

Сэлэнгэ аймгийн .....  сумын Иргэн "М" нь 9 сарын 17-ны өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон ба эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг .... сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 9 сарын 27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ....  сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн М/43 настай, эрэгтэй/-ыг 2 бүлэгт хуваагдан “Хараа” голын эргээр 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:00 цагт “Чулуутын гарам” гэдэг газраас голын эргээс цогцсыг олж гарган Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид 17:06 цагт шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640835
0 эможи

keyboard_arrow_up