СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад арматурын төмрөнд толгойгоо сүлбүүлжээ

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мини каб” загварын автомашинтайгаар барилгын арматур төмөр зангидсан суурь нүхэнд автомашины жолооч талаар унаж, толгойн баруун дагз хэсгээрээ арматурын төмөрт нэвт сүлбүүлжээ.

Энэ тухай дуудлага ОБГ-т есдүгээр сарын 27-ны өдрийн 01:16 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу очиход СХД-ийн иргэн М осолдсон байсныг 52 минут ажиллан, эсэн мэнд гаргаж, НТТТ-ийн эмч, тус дүүргийн Тээврийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооч та автомашин жолоодохоос сэргийлэх хэрэгтэй ба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг чандлан сахихыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
6
yay an post
1
sad an post
13
ouch an post
6
confuse an post
7
angry an post
9
640834
48 эможи

Зочин
2022-09-30 05:47
Yoy mongol chn yasan zerleg yum be
Зочин
2022-09-29 15:48
Архинд толгойгоо мэдүүлсэн тархины тураалууд үхэдгүй ээ тэгээд..
Зочин
2022-09-29 11:15
Одоо яая гэхэвдээ хар усань толгойгоо мэдүүлж эрүүл мэнд амь насаараа хохирч байвал хохьчин гэж хэлэе нэх өрөвдөөөд байх шаардага алга хохьчинь
Зочин
2022-09-28 11:00
Амь бөхтэй юм бэ? Нэвт сүлбүүлээд эсэн мэнд гарсан ч байх шиг.
Amarbaatar
2022-09-28 10:23
Hetsuu ch yumdaa
keyboard_arrow_up