Т.Оюунжаргал: Д.Сарангэрэл та мянга мянган үсчдээс уучлалт гуйх ёстой
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Улны иргэд гэж нэрлэсэн түүний үг олны шүүмжлэлд өртөж, Д.Сарангэрэл сайд иргэдээс уучлалт гуйсан юм.
Тэгвэл үсчин, "Eco beauty" салоны захирал Т.Оюунжаргал "Үсчин мэргэжил Д.Сарангэрэл сайдын мэдэгдэж буйгаар их ядрахаараа хийдэг юм шиг байна. Ядуу хүн хийдэг мэргэжил мэт харагдуулж болохгүй. Мянга мянган үсчин бий. Миний хувьд 19 жилийн турш үсчин хийсэн. Анх мундаг үсчдийн шалыг угааж ажлаа эхлүүлж байсан. 17 жил татвар төлсөн байна. Зүгээр нэг үс янзлаад мөнгө олдог мэргэжил биш. Миний хувьд 400 сая төгрөгийг өөрийнхөө сургалт хөгжилд зарцуулсан байх. Нэг удаа Европ руу яваад ирэхэд замын зардал хэд билээ. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг 1700 хүнтэй хаалттай группийн гишүүддээ заадаг. Бидний мэргэжлийг үнэгүйдүүлж болохгүй. Угаасаа нийгэмд муу сурдаг болохоор үсчин болсон гэх нийтлэг үзэгдэл байдаг. Маш их хичээл зүтгэлээр үсчин болдог. Д.Сарангэрэл сайд мянга мянган үсчингээс уучлалт гуйгаасай. Үсчин хүнд толгойгоо даатгадаг ийм сайхан мэргэжлийг үнэгүй мэт харагдуулж байгаад хамарсаж байна" гэв.









