Сумын хөгжлийн түвшинг хоёр жилээр тооцож гаргана
2014 оны 7 сарын 29
Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолд тусгагдсан "Сумдын хөгжлийн загвар"-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-ээс дээш, онцлог сум гэж 4 ангилан, хөгжлийн индексийг нь 2 жил тутамд тооцож гаргаж "Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал"-ыг баталж, индекс тооцоход шаардагдах мэдээлэл гаргаж өгөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Хөгжлийн түвшинг нь тогтмол дүгнэж олон нийтэд зарлах нь орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд, мөн Засгийн газраас орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнг тооцоход гол үнэлэмж болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6408
0 эможи