129-р цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхчүүдээс 6.6 саяын ХАХУУЛЬ авчээ
2022 оны 9 сарын 26
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)--аас эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ.
Тухайлбал, “Б” нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа нэр бүхий 14 эцэг, эхээс хувийн дансаар дамжуулан нийт 6,6 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









640771
0 эможи
Бар
2022-09-26 12:10
Иим бузар хүүрнүүдг 60 саяр торгоод дахиж төрийн ажилд авахгүй болтол н хашраагд өгөөч 1.2 хүнг л том шиитгээд өгөхд бусд н айгаад хахууль авхгүй болчхно
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс