Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс зарж байсан 233 зөрчил илэрчээ

2022 оны 9 сарын 26

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.

Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна. Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь ТҮЦ бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад 1,442 зөрчлийг илрүүлэн 1,004 буюу 69.6 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоож, 34 газрын үйл ажиллагааг сэргээжээ.

Илэрсэн зөрчлүүд:

  • 330 буюу 36.5 хувь нь  шошгын мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэлний зөрчилтэй,
  • 233 буюу 26 хувь нь хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс худалдаалсан,
  • 221 буюу 24.4 хувь нь жижиглэн савласан хүнсний  бүтээгдэхүүний шошгод ХБАБХТХ-ийн 12.4-д заасан мэдээллээс гадна жижиглэн савласан он, сар, өдрийг бичээгүй,
  • 215 буюу 24 хувь нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан,
  • 121 буюу 13.4 хувь нь  хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,
  • 74 буюу 8.2 хувь нь гарал үүсэл тодорхой бус, гарал үүсэлгүй,
  • 68 буюу 7.5 хувь нь баталгаажилтгүй, хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.

Шалгалтын явцад чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111 нэр төрлийн 1740.2 мянган төгрөгийн, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 201 нэрийн 1597.0 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах захиргааны зөвлөлд шилжүүлсэн байна.

21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 1,052 хүнд сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг түгээж, хориглосон бүтээгдэхүүний  хор уршгийн талаар 990 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 758 худалдаа эрхлэгчид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, “Хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс”-ний талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг 779 газарт байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640761
2 эможи

keyboard_arrow_up