ХЭРЭГ: Баарны гадна “муухай харлаа” гэж бусдыг зодож, хүнд гэмтээжээ

2022 оны 9 сарын 26

Arslan.mn

Бат, Оч нар нь “Т” баарны гадна архидан согтуурсан үедээ “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч Болдыг бүлэглэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Уг гэмт хэргийг дээрх хоёр этгээд бүлэглэж үйлдсэн учир Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ тохиолдолд 2.700.000-4.000.000 төгрөг хүртэл торгох ял, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд  Бат, Оч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тус бүр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс,  Бат, Оч нар нь тус бүр 23 настай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн, хорих ял оногдуулаагүй байна.

Харин, Бат, Оч нар нь шүүхээс тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах юм.  

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640759
1 эможи

Зочин
2022-09-26 12:10
Монголд хууль нэг иймэрхүү! Манай найзыг зөв зүгээр байхад нь дуудаж байгаад зодоод нүдийг нь гэмтээгээд 2 удаа мес засалд ороод аймшигийн соривтой болж байхад эмчилгээний зардал төлсөн гээд л нөгөөх нь тэнсэн аваад салсан. Бараг зодчихсон дээр юм байна лээ дээ сда
keyboard_arrow_up