Монгол иргэний толгойг алхаар цохисон Буриадыг цагдан ХОРЬЖЭЭ

2022 оны 9 сарын 26

Монголд орж ирсэн ОХУ-ын иргэн монгол иргэний толгойг алхаар цохиж, хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл уг орос иргэнийг хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Харин зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн монгол иргэний бие тааруу байгааг ар гэрийнхэн нь мэдээлж буй юм.

Хэрэг явдлыг сануулбал, 2022 оны есдүгээр сарын 25-ны 00:30 цагт Баянгол дүүргийн дугаар тоотод Буриад улсын иргэн цагдаа дуудаад өгөөч гээд байна гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очсон байна.

Ингэхэд Оросын холбооны улсын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн. Улмаар хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-ын гэрт түрээс төлж амьдрахаар 2022.09.24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна.

Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол Улсын иргэн “Г”, ОХУ иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтээсэн. “Д” үүний дараа цагдаад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдож хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640744
1 эможи

keyboard_arrow_up