Өнөөдрийн байдлаар нийт 898.0 мянган га талбайд тариалан эрхэлж байна

2022 оны 9 сарын 25

Arslan.mn

Манай улс нийтдээ 1.050.0 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай бөгөөд өнөөдрийн байдлаар 898.0 мянган га талбайд тариалан эрхэлж байна.

Монгол Улсын хэмжээнд энэ онд 990 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна. Үүнд,

  • 441.0 мянган тонн улаанбуудай,
  • 234.0 мянган тонн төмс,
  • 126.0 мянган тонн хүнсний ногоо,
  • 55.0 мянган тонн тосны ургамал,
  • 105.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.

Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувь, таримал тэжээлийн 50 хувь, тослог ургамлын 32 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байгаа нь сайшаалтай.

"Газар тариалангаа хөгжүүлэхэд эргэлтийн талбайг 1.1 сая га-д хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5.0 мянган га-аар нэмэгдүүлэх, 100.0 мянгаас доошгүй тонн хүнсний улаанбуудайг худалдан авах нөөц бүрдүүлэх, 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, азот, фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжилтийг хангах, механикжсан агуулах, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор тус тус бүсчилсэн байдлаар нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлж байна" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640740
0 эможи

keyboard_arrow_up