ОХУ-ын иргэн Монгол улсын иргэний толгойг алхаар гэмтээжээ

2022 оны 9 сарын 25

Arslan.mn

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцаж, нэгнийхээ толгойг алхаар гэмтээсэн байна. 

Есдүгээр сарын 25-ны 00:30 цагт БГД-ийн дугаар тоотод Буриад улсын иргэн цагдаа дуудаад өгөөч гээд байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Уг дуудлагыг шалгахад ОХУ-ын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-н гэрт түрээс төлж амьдрахаар 2022 оны есдүгээр сарын 24-ний өглөө 09:00 цагт ирсэн байна.

Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Улмаар манай улсын иргэн “Г”, ОХУ-ын иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтээсэн байна. “Д” үүний дараа цагдаад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдож хэргийг БГД-ийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
640738
3 эможи

Р
2022-09-25 18:37
Хохь нь далдгар новшнуудын хандыг дарж болж хогийн том зантай монголчууд чадахгүй байж өөрсдөөсөө болдогиймоо хаа ч газар
Зочин
2022-09-25 17:08
зассан монголчууд болсон хойно орос ах энэ тэр гээл сүжрээд ууж ирэнгүүтээ үхэр зангаа гаргаа биз
keyboard_arrow_up