Зарим газраар бороо, нойтон цас орно

2022 оны 9 сарын 25

Arslan.mn

Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар өнгөрсөн шөнө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрсэн байна.

2022 оны есдүгээр сарын 26-наас 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Энэ сарын 28, 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640731
0 эможи

keyboard_arrow_up