Өндрөөс үсрэх гэж байсан 15 настай хүүхдийг эсэн мэнд буулгажээ

2022 оны 9 сарын 24

Arslan.mn

Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар баг, “Хэрлэн"хорооллын 55 дугаар байр 10 давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсан эмэгтэй хүүхдийг эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал, тус дуудлага мэдээлэл есдүгээр сарын 23-ны өдрийн 10:50 цагт ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан очиход тухайн байрны 10 дугаар давхрын дээвэр дээрээс тус сумын А /15 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг ярилцлага хийн 10:53 цагт буулгаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640729
0 эможи

keyboard_arrow_up