ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид хүн НАС БАРЖЭЭ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн цагдан хорих байранд шүүгчийн захирамжийн дагуу цагдан хоригдож байсан Б.У нас баржээ.
Амь хохирогч Б.У нь /38 настай, эрэгтэй/ биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар амь хохирогч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх хугацаанд шүүгчийн дуудсан хугацаанд ирээгүй тул Мандал сум дахь сум дундын шүүгчийн 2022 оны есүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж гарч маргааш нь буюу 2022 оны есдүгээр сарын 22-ны 10 цагт хүлээлгэн өгөх үед даралт нь их байсан тул цагдан хорих байрны эмч эм өгч биеийн байдлыг хянаж байсан аж.
Гэвч 18 цагийн үед таталт өгч биеийн байдал муудаж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Ажлын хэсгийн алба хаагчид амь хохирогчийн нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.