НДЕГ: Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээж, шийдвэрлүүлэх боломжтой
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байна гэж НДЕГ-аас мэдээллээ.
Тухайлбал,
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах
• Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах
• Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах
• Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
• Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжолгохыг хүссэн өргөдөл гаргах
• Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
• Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх
• Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх
Төрийн үйлчилгээний нэгдсэн портал https://e-mongolia.mn/ болон e-mongolia аппликейшн (Үйлчилгээнүүд - Нийгмийн хамгаалал Даатгал)
Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон "нийгмийн даатгал" аппликейшн









