“Хүүхдэд озоны дусал хийж байна“ гэх сурталчилгаа явуулсан компанийг шалгахад эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байжээ

админ
2022 оны 9 сарын 23

Arslan.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахим орчин дахь эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж эхлүүлээд байна. Энэ хүрээнд “Хүүхдэд озоны дусал хийж байна“ гэх  сурталчилгаануудыг шалгажээ.

Ингэхэд тус зураг дэх бага насны хүүхдүүдэд озон эмчилгээ хийж байна гэх сурталчилгаа явуулсан “Сисди мед” компани нь Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь шалгалтаар тогтоогджээ.

Хяналт шалгалтын явцад уг компани нь Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх үйл ажиллагааны чиглэлд нь:

  • Гоо сайхны ариун цэврийн барааны худалдаа.
  • Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа
  • Онлайн худалдаа
  • Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах гэж заасан байна.

Хяналт шалгалтаар тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн эмчлэх, сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640674
0 эможи

Зочин
2022-09-23 12:24
Озоныг эмчилгээнд.аль дээр үед хэргэлдэг байсан ч эмч эмнэлгийэхэн л өөрсдөа голдуу.хэргэлдэг байсан гэсэн шүү.Озоны дусал сайн саын
keyboard_arrow_up