СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!

админ
2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах таны харж байгаа энэ барилга бол "Global residence" нэртэй орон сууцны хотхон. Харин газрын зөвшөөрөл нь "Аялал жуулчлалын цогцолбор, сургалтын төв" гэсэн зориулалтаар гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барих зөвшөөрөл олгодоггүй. Гэсэн ч аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний зориулалтаар зураг төслөө батлуулаад өдгөө 20 давхар 98 айлын орон сууц баригджээ. Та бидний бурхантай хөшөөний хажуууханд ч гэсэн мөн л ийм жишгээр барилга баригдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах “Upper House residence” ч гэсэн мөн л аялал жуулчлалын зориулалтаар газраа аваад орон сууц болсон. Одоо ашиглалтад оруулаад өндөр зэрэглэлийн орон сууцаа иргэдэд худалдаалаад эхэлжээ. 

  Хэдийгээр тус барилгуудыг улсын комисс хүлээж авсан ч оршин суугчид нь байрны ордер буюу Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байгаа. Учир нь тус барилга орон сууцны зориулалттай бус “Аялал жуулчлалын цогцолбор” барих зөвшөөрөлтэй байгаатай холбоотой. Тиймээс газрын зөвшөөрлийг өөрчлөх хүртэл иргэд байрны гэрчилгээгээ авах боломжгүй. Барилгыг барьсан Бату констракшн нэг бол газрын зориулалтыг өөрчилж, орон сууц болгохгүй л бол тус байрны оршин суугчид хэзээ ч гэрчилгээгээ авч чадахгүй. Хамгийн ноцтой нь дээрх “хууль бус” хоёр орон сууцны барилгын ард МАН-ын нөлөө бүхий эрхэм, хүүтэйгээ хамт байгаа гэх мэдээлэл бий. Тэд эрх мэдэл, албан тушаал, танил талаа ашиглан ийнхүү орон сууц барьж түрийвчээ түнтийлгээд амжсан аж. Тэгвэл газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд хяналт шалгалт хийх эрх нь МХЕГ-т, АТГ-т хандах эрх нь БОАЖ-ийн сайдад бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
3
angry an post
1
640667
11 эможи

Зочин
2022-09-25 22:38
Сууршлийн бүс дархан цаазат газар гээд нугалаа гаргаад байхын орон сууц болгоод ордерийг н өгөх хэрэгтэй штээ
Зочин
2022-09-25 21:34
Ter jargalantiin am bitvv barilga bolson blee
иргэн
2022-09-25 18:51
нураагаасай
Irgen
2022-09-24 16:51
Usan park iin shine barilgad ul hudluh gerchilgee garahguim bish bzdee arai?
Guest
2022-09-24 07:37
Global bridge iin barisan barilga shde
Khulan
2022-09-23 23:57
Global residence n bol yostoi hogiin barilga tsewer buudlaar barigdchihaad ail oruulsan gadnaa hvnii urmand tvi ch tohijilt baihgvi oligtoi mashin zogsooh ch talbaigvi. Khaan Bank, Tavan bogd bvgd holbootoi Global bridge group iin barisan barilga ene bairand oron suutsaar gerchilgee garah l yum bol ulsiin bvrtgeliin gazar yaaj ajilaa hiij bgaa n il tod haragdana turiin albaniihanii unen turh haragdana daa uwul TV r bas garaad bsan gerchilgee garah bolomjgvi bas gadaad hurungu oruulagchtai luiwardsan geed
Зочин
2022-09-23 13:21
Baig Ali or chinii said bsan Tserenbat barilga l bna
Orgil
2022-09-23 11:56
Garchihdag l yum daa. Yamar engiin bid nar narisan barilga bish
Сар
2022-09-23 08:29
Ха ха түр гараагүй байгаа гэнэ шүү, тэр зөвшөөрөл гаргадаг хүмүүс нь хахуулиа ахиуухан аваад гэрчилгээ олгоно харж л байгаарай
Namar
2022-09-23 02:03
Su.Batboldih yum bn daa
keyboard_arrow_up