Х.Нямбаатар: Харилцан визгүй зорчих хэлэлцээрийн дагуу ОХУ-ын иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй

2022 оны 9 сарын 22

ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа эхэлсэнтэй холбогдуулж Монголтой хил залгаа автозамын боомтод урт дараалал үүссэн тухай зураг, мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Энэ талаар  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад "  Өчигдрөөс эхлэн Монгол тал руугаа зорчих хөдөлгөөн ихэссэн. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд дугаарлаж буй 60 орчим машин байна. Өмнө нь арай олон тооны машин байсан ч цаад талдаа зохицуулалт хийж дараалал багассан дүр зурагтай байгаа. Яг хил дээр бол 30-40 машин дугаарлаж байна. 

Хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй тул гадаад пасспорттой, урьд өмнө нь ямар нэгэн зөрчил байгаагүй ОХУ-ын иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Одоогоор манай улсад буй гадаад иргэдийн тоо 17-18 мянган орчим байгаа нь үндэсний аюулгүй байдлын баримт бичигт заагдсан хувь хэмжээнд хүрэх болоогүй" гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
640662
11 эможи

keyboard_arrow_up