Хулан агнаж, худалдах зорилготой хадгалсан этгээдийг ИЛРҮҮЛЛЭЭ
2022 оны 9 сарын 22
Энэ оны есдүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суух хаягтай иргэн “Э” нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнажээ.
Улмаар түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан хууль бус үйлдлийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1







1

2
640656
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс