Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар ХЭРХЭН авах вэ?
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байна. Үүнд:
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах
• Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах
• Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах
• Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
• Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжолгохыг хүссэн өргөдөл гаргах
• Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
• Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх
• Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх
- Төрийн үйлчилгээний нэгдсэн портал https://e-mongolia.mn/ болон e-mongolia аппликейшн (Үйлчилгээнүүд
Нийгмийн хамгаалал
Даатгал)
- Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон "нийгмийн даатгал" аппликейшн
https://on.soundcloud.com/4yeK9
https://on.soundcloud.com/MLU8e









