ХЭРЭГ: Бусдыг бүлэглэн зодож, шатаасан 15-25 насны 5 этгээдийг баривчилж, гурвыг нь ЦАГДАН ХОРЬЖЭЭ

2022 оны 9 сарын 22

Arslan.mn

26 настай залууг таван хүн бүлэглэн нийтийн байранд шатаасан хэрэг мэдээлэгдэж, олон нийтийн харамслыг төрүүлж байна. Хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Цагдаагийн алба хаагчид дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилсан.

Тодруулбал, 26 настай, эрэгтэйг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай буюу 15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У” нартай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас зэргийг нь дээрэмдэн зодож, улмаар банкны картны нууц дугаарыг нь хэлүүлэхийн тулд нүцгэлэн дээрээс нь шатамхай шингэн цацаж, гал тавин шатаагаад хэргийн газраас зугтсан нөхцөл цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.

Мөн хойшлуулшгүй ажиллагаагаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
angry an post
17
640626
22 эможи

Зочин
2022-09-22 13:48
Үлдсэн 2 г яагаад сул явуулаад бгам арын хаалгатай охид юм бна өөрсдөа үйлээ эдлэх болно доо
Зочин
2022-09-22 10:48
Нийтэд сайн мэдээлэхгүй бол Орчин Үеийн Хүмүүс Сүнсээ Мөнгөөр худалдаж Хүн Алах үйлдэл хийж бн,
Irgen
2022-09-22 10:32
10duu ohin shaah gj bgd shaalguulchihsan uu
Баатар Баатар
2022-09-22 09:14
Ямар их зэрлэгшиж байнаа манай өсвөр үе залуус маань. Хүн зодож яргалсан хүнийг 50 н удаа ташуурдаад 14 хоног жагсаалын бэлтгэл хийлгэн, нийгөмд тустай хөдөлмөр хийлгэх хэрэгтэй.
keyboard_arrow_up