ШУУРХАЙ: Ч.Мөнхбаярт оноосон 10 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг өчигдөр болон өнөөдөр хаалттайгаар хянан хэлэлцлээ. 

Тодруулбал, түүнд холбогдох хэрэгт Тагнуулын Ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Төрийн болон албаны нууцтай холбоотой” үндэслэлээр хаалттай явуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
640617
5 эможи

Зочин
2022-09-22 10:24
Маш зөв Монгол төр байгаа бол хатуурхах юман дээр хатуу бай , зөөллөх юман дээр зөөлөн бай. Их хаадын үед Эх орноосоо уравсан бол нөхрөө ч цаазал, эх орон эзэн хаандаа үэнэнч байсан дайсаныг ч өршөө гэсэн үг бий. Баасан авгай өмгөөлнө ч гэж юу байхав зүгээр л улс төржүүлэх л гэж балайр ч байгаа юм. Эх орноосоо уравсан хэнийг ч бүү өршөө.
Зочин
2022-09-21 20:43
Жинхэнэ төрийн нууцыг задруулсан хятадад бүх бичиг баримтыг гаргаж өгсөн албан тушаалтангууд өнөөдөр зүгээр юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд явж байна ямар болохоор ял уншаад ямар нь зүгээр улс төрд дотор байж байдаг юм вэ? Энэ төр засагт шударга үнэн гэж алга байна шүү ШУДАРГА ҮНЭНЧ ЭХ ОРНОО ГЭСЭН ХҮН БОЛГОХЫГ БАРЬЖ ХОРЬЖ ЯЛЛАЖ БАЙГАА НЬ ШУДАРГА АРДЧИЛСАХ НИЙГЭМ ММӨН ҮҮ? ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУД ӨНӨӨДӨР ХЭНИЙ ДААЛГАВАРАА АЖИЛЛААД БАЙНА. ДЭЭР ТӨР БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ХЯТАДЫН ТАЛД ҮЙЛЧЛЭХЭЭ БОЛИНО УУ????? БИД УГ НЬ ЦУС НЭГТЭЙ ЧИНГИС ХАААЫ ҮРС САД БАЙМААР ЮМ.. АРД ТҮМЭН ОЛОНОО БОДОХ ЭХ ОРНОО ХАРИЙН САВРААС ХАМГААЛАХ ҮҮРЭГ ТА БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРААД БАЙНА ШҮҮ. ЭХ ОРОН ХОЙЧ ИРЭЭДҮЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЦГЭЭЕ НЭГДЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУДАА БИДЭНД ШУДАРГА ТӨР ЗАСАГ НИЙГЭМ ХЭРЭГТЭЙ БАЙНА........НЭГДЭЦГЭЭЕ ЧИНГИСИЙН МОНГОЛ ЗАЛУУЧУУДАА.!!!!!!!!!!!!
Иргэн
2022-09-21 17:16
Баасанг ямар өмгөөлөгч гэхэд дээ.Хар хэрүүлдээ л сайн байх.
keyboard_arrow_up