Таван иргэн бүлэглэн 25 настай залууг ШАТААСАН хэрэг гарчээ
Таван иргэн бүлэглэн 25 настай залууг шатаасан гэмт хэрэг гарчээ. Тухайн гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Цагдаагийн байгууллагаас төдийлөн сайн шалгалгүй явуулсан талаар хохирогчийн ар гэрээс мэдээллээ.
Хохирогчийн эгч: Зургаан хоногийн өмнө манай дүүг нэг охин дуудсан. Яваад очтол тухайн охин, мөн түүний эмэгтэй найз нь найз залуутайгаа байсан. Хоорондоо маргасан байгаа юм. Манай дүүгийн цаг, гар утас, картыг аваад картынхаа кодыг өг гэж зодсон байна. Үүн дээр ахин нэг эмэгтэйгийх нь хоёр эрэгтэй дүү орж ирээд манай дүүг зодсон. Тухайн хэрэг болсон газар нь нийтийн байр гэсэн.
Би үнэхээр цочирдлоо. Манай дүүгийн бие үнэхээр муу байна.
Будаг шингэлэгч биен дээр нь цацаад шүдэнз зурж шатаасан байна. Одоо манай дүүгийн бие 80 хувийн түлэгдэлтэй ГССҮТ-ийн сэхээнд байна. Тав дахь өдөр хагалгаа төлөвлөгдсөн ч биеийн байдал нь хүндэрсээр байна.
Энэ Монгол улсад чинь юу болоод байгаа юм бэ, яагаад энэ хэргийг шалгахгүй байгаа юм бэ. Энэ хэргийг ямар хүн хийсэн талаар ч мэдэх зүйлгүй, манай дүү дээр хэн ч ирээгүй.
Тэр нийтийн байрнаас хэн ч туслаагүй, хүнийг амьдаар нь шатааж тамлаж байхад хэн ч туслаагүй байна. Ядаж цагдаа дуудсан бол ингэж түлэгдэхгүй байх байсан.
Энэ хэргийг мөрдөж байгаа мөрдөгч энэ хэргийг онц ноцтой хүнд гэмт хэрэг, хэнд ч хэлж болохгүй гэж загнасан байна лээ.
Хэрэг хийсэн хүмүүс мансуурсан байж магадгүй гэж сэрдэж байна. Будаг шингэлэгч тэр айлд байж байсан гэхээр сэжиглэж байна. Мансуурсан хүмүүс л ийм гэмт хэрэг үйлдэнэ. Яагаад үүнийг хар тамхитай тэмцэх хэлтэс шалгаж болохгүй байгаа юм бэ.









