Гүн хямрал дарамтад орж, гэрээслэл бичин 16 давхраас үсэрч амиа хорложээ

2022 оны 9 сарын 21

Иргэн Б нь хүүгийн хамт амьдарч байхдаа А-тай танилцан хамтран амьдарч дундаасаа хоёр хүүхэд төрүүлжээ. Хамтран амьдрах хугацаанд А ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнга архи уудаг, дагавар хүүхэдтэйгээ зүй бус харьцан Б болон дагавар хүүхдэдээ гар хүрч, доромжлон харьцдаг, хүүхдүүддээ хайр халамжгүй байдлаас тусдаа амьдрах болсон байна. 

Тусдаа амьдрах болсоноос хойш А нь хамтран амьдрагч Б-гийн ажлын газрын болон өөрийнх нь утас руу байнга залгах, Б-г болон эх, хүүг нь “ална”, “гэрийг шатаана” гэх зэргээр мессеж бичих, гэрт нь болон ажлын газарт нь байнга очих, дагах, байгууллагын удирдлагад нь гомдол гаргах, хэрүүл маргаан хийх зэргээр удаан хугацаанд сэтгэл санааны дарамт үзүүлжээ. 

Энэ мэтээр нэр хүндийг нь гутааж, заналхийлж, айлган сүрдүүлсний улмаас Б сэтгэл санааны гүн хямрал дарамтад орж, гэрээслэл бичиж 16 давхраас үсэрч амиа хорлосон байна.

Прокуророос А-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг нь эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр бусдыг амиа хорлох гарцаагүй байдалд хүргэсэн байх шинжийг агуулдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч А-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүнд байнгын шинжтэй сэтгэл зүйн дарамт үзүүлсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг бий болсон, бага насны дөрвөн хүүхэд өнчирсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, түүнийг зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
1
yay an post
2
sad an post
48
ouch an post
13
confuse an post
9
angry an post
49
640614
141 эможи

зочин
2022-09-24 17:00
Иймэрхүү хогийн сүгнүүдийг Мардай уурхай шиг газар үхтэл нь ажиллуулж шийтгэж үс зүс мах шүүс чөмгийг нь дундартал боолчлох хэрэгтэй.Тэгээд цалин мөнгө байдаг бол хүүхдүүдэд нь өг
Зочин
2022-09-24 14:47
Эндээс бусад хүүхнүүд ч анхаарах хэрэгтэй эргүй бол үхэх гээд байгаам шиг үр хүүхэдээ ч бодохгүй нэгээс салсан бол хүүхдээ өөрөө өсгө хариуцлагатай бай Заавал нэг хар юмтай наалдаад эцэст нь үр хүүхдээ эсвэл өөрөө амь насаараа хохирч дуусаж байна шүү дэ
Зочин
2022-09-24 12:39
Тэнэг yuмтай суусан байж yuн олон хүүхэд гаргадгийг. 3 хүүхдийн хувь заяаг яанаа
Ue
2022-09-24 09:00
Erchuud mine de bitgii iim archaagui arhichin lalriin bai l da lalruudaa
Зочин
2022-09-23 14:49
Ymar buzriin novsh ve, iim erchvvd ih bnaa hvnii amidrald gai bolson ymnuud yah gej hvntei suudag bnaa 1ra arhia uugaal teneel yvj bn biz
Зочин
2022-09-23 10:21
Яана даа. Хүүхдүүдээ яаж амьдар гээд үлдээгээд үхэж чаддаг байна аа. Бурхан минь
Ichko
2022-09-22 17:24
Ymar aimshigt ym be.6 jil bagdana sh dee.
Eh hun
2022-09-22 12:21
Ymar zewuun nowsh ve Ee burhan mini uhehgui amia horlohgui ene huniig hamgaalj uguh huuli shuuh alga baij dee mongold. Huurhii ter huuhduud yaana aa odoo ymar hetsuu we 6 han jil teruund yu yum be jinhene tsoowor chono yum bishuu garch ireed huuhduudiig tarchlaana daa.Tor huuli shuuh unendee nowsh yumaa haraal ideg!!!
Иргэн
2022-09-22 11:42
Үхсэний хохь амьдийн зол гэдэг хууль үйлчилж байгаа юмуу исвэл шүүгч нь авилга аваа юу энэ ариа хэтэрч байна 6 жилийн дараа гарч ирээд ахиад нэг үхтэл нь дарамталагч туршилга суугаад гарч ирнэ биздээ
A
2022-09-22 10:21
zaa yu gesen ch ugiin 6 jil ch geh shg ene shuuh chn yaj uikchleed bgan be uhsen hoinoo ter gulug garch ireed ene 4 huuhediig harah uu yostoi hutsna biz
Зочин
2022-09-22 09:07
Арай бага уу.
anhtsetseg
2022-09-22 02:23
arai ch de baga bna.ehiih ni shoroond dor ortol ni hemelsennowshid hvtsengvi shiidwer bna.
Зочин
2022-09-22 00:37
6 жил яллах багадсан байна. 4 хүүхдийн ирээдүй хүүхдүүдийн сэтгэл зүй маш хүн байгаа насаар хориод албадан ажил хийлгэж цалинг нь 4 хүүхдэд өгвөл таарна. Хүүхдүүдийн цаашдын ирээдүй маш хүн үлдэж байна.
Zochin
2022-09-21 22:56
Iim humuus ih bdag um bnalee ur huuhdee hurtel daramtlaad amia horloh hemjeend hurgechihsen bsan uurtuu oirtson hund hurtel haltai ajlaas ni garval araas ni zalgaad shine zahirald ni muulsaar
Зочин
2022-09-21 20:16
Zaawal iim deeree tulgaj baij ene hergibt yallaj bhdaa yaahav de . Uridn ene hun daramtaldag zoddog huniig holduulj bhgui
keyboard_arrow_up