Налайх дүүрэгт уулнаас 37 настай эрэгтэйн цогцос олжээ
2022 оны 9 сарын 21
Нийслэлийн Налайх дүүргийн VI дугаар хороо, “Цагаан тэмээт” гэдэг газар уулнаас цогцос буулгах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 09.20-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлгийн алба хаагчид 45 км замыг туулан 12:57 цагт очиход тус дүүргийн V дугаар хорооны оршин суугч иргэн А /37 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг аврах олс, дамнуурга ашиглан уулнаас буулгаж тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







640595
1 эможи
Ээж
2022-09-21 11:40
Бичиж бгаа зүйлээ нягталж баймаар юмаа.Цогцосыг аврах гэнээ, ямар амь насыг нь аврах гэж бгаа биш дээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс