СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн галд өртөн амь насаа алджээ
2022 оны 9 сарын 21
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд өчигдөр 18:27 минутын үед гэр шатжээ. Энэ талаар дуудлага авсан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид есөн км замыг туулан 18:36 цагт очсон байна.
Ингэхэд иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байсан бөгөөд тус гал түймэрт иргэн С /хөгжлийн бэрхшээлтэй, 77 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг шалган анхаарал болгоомжтой байна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






2



640593
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс