Нүүрс тээвэрлэж явсан том оврын МАШИН ШАТЖЭЭ

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал баг, “Ашид” зоогийн газрын дэргэд том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагө ирсэн байна.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:40 цагт очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд 40 тн нүүрс тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашинд ачаатай байсан 1 тн нүүрс шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан талаар Онцгой байлын ерөнхий газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
2
yay an post
4
sad an post
5
ouch an post
3
confuse an post
7
angry an post
5
640592
28 эможи

keyboard_arrow_up