Тагтнаас үсрэх гэж байсан сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг эсэн мэнд БУУЛГАЖЭЭ

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг онцгойгийнхон буулгажээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрны тавдугаар давхрын тагтнаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 10:42 цагт онцгой байдлын газарт иржээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:00 цагт очиход тус байрны оршин суугч Н /22 настай эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ нь тавдугаар давхрын цонхноос унах гэж байсныг ярилцлага хийн буулгасан байна. Улмаар тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640591
1 эможи

keyboard_arrow_up