Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө ҮНЭГҮЙ ӨГӨХ өдөрлөг болж байна

2022 оны 9 сарын 21

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Энэхүү арга хамжээг сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640589
0 эможи

keyboard_arrow_up