Хууль бусаар ашигт малтмал олборлохыг ТАСЛАН ЗОГСООНО

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

Хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдлийг таслан зогсоох чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах ажлын хүрээнд ус ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Экологийн цагдаагийн алба, Булган аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд 2022.09.19, 20-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын баруун дэнж” гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн Б, О нарын 2 удаагийн үйлдлийг таслан зогсоож хэргийн газрын үзлэг хийж, техник хэрэгслүүдийг битүүмжлэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаануудыг газар дээр нь хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640588
0 эможи

keyboard_arrow_up