Д.Амарбаясгалан: Төр хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ ХААЖ БООДОГ

2022 оны 9 сарын 21

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзжээ.

Тэрээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хамтын ажиллагаанд саад тотгор болж байгаа хүчин зүйлсийг тодорхойлсон байна. Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төр нь ямар нэгэн хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог. Энэ байдлаас болж бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрэхэд хүрдэг. Энэ бол 21 дүгээр зууны Монгол Улсын хөгжлийн хэлбэр биш. Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн саад тотгор, хүнд суртлаа багасах тухай ярьж, бичиж байгаа. Гэхдээ энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитоор гүйцэтгэх ёстой” гэлээ. Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын тогтоолыг гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллагыг бүхэлд нь өөрчлөн зохион байгуулах ажил явагдаж байгааг дурдлаа. 

Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, “Стартап марктинг спэйс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг болон албаны төлөөллүүд оролцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640587
0 эможи

keyboard_arrow_up