NCD-группын Vega city хотхоны дээвэр нурж, 25 настай эрэгтэй дарагджээ

2022 оны 9 сарын 20

Arslan.mn

ХУД дүүрэгт баригдаж байгаа NCD GROUP-ийн Vega city хотхоны барилгын гурван давхрын бетон цутгалт хийгдэж байхад дээвэр нурж, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллага ирж авсан байна. Энэ талаар бид цагдаагийн байгууллагаас тодруулахад,

"Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 19-ний өдрийн 18:42 цагт хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барилга нураад хүмүүс дарагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад баригдаж байгаа барилгын гурван давхрын цутгалт хийгдэж байх үед дээвэр нурж, тус барилгад ажиллаж байсан 25 настай, эрэгтэй “А” гэгч дарагдаж гэмтсэн хэргийг тус цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
640574
2 эможи

Зочин
2022-09-22 09:33
Булшны Чулуу ххк муу ёрын нэртэй компани шоронгийнхон ихтэй гарууд
Ха ха
2022-09-21 12:56
Мунчулуу ххк муу компани ирсэн хүмүүсээ муугын үзэж улын шагайж үхэлрүү түлхэхдэг ах дүүгийн компани . Та нар хүний муу үзсэн Үхээрүүд хийсэн нүгэлээ Үүрч үхэлруугээ тонил
Зочин
2022-09-21 03:01
Монголчууд хэзээ барилга барьж байсын бэ
keyboard_arrow_up