ХЭРЭГ: Оюутнуудын дүнг нэмж мөнгө авсан багшид ЯЛ ОНООЖЭЭ

2022 оны 9 сарын 20

Arslan.mn

Иргэн Э нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Эрдэнэ нь 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий оюутнуудын дүнг нэмэгдүүлж нийт 700.000 төгрөгийн хахууль авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700.000 төгрөгийг улсын орлогын дансанд тушаажээ. 

Оюутнуудын өгсөн мэдүүлэгт “...багш Эрдэнэ хичээлийн дүнг зориуд хангалтгүй үнэлж, утсаар ярьж, мессеж явуулж ...мөнгө нэхдэг, түүний шаардсанаар оюутнууд 15.000-100.000 төгрөгийг өгсөн...” талаар дурджээ. 

Прокуророос нэр бүхий оюутнуудын мөнгө өгч дүнгээ нэмэгдүүлсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ бага, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг шүүх зөв гэж үзсэн байна. 

Багш Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурортой ял тохиролцсон тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Эрдэнийг “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640565
2 эможи

BAT
2022-09-20 14:39
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up