Дархан цаазат уулнаас хууль бусаар 5.2 ТЭРБУМЫН самрыг бэлтгэн, НУУСАН БАЙЖЭЭ

2022 оны 9 сарын 20

Arslan.mnЖил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-наас анхаарууллаа. Учир нь хуш модны самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэргээс шалтгаалж иргэдийг самар ихээр түүхгүй байхыг анхааруулж буй. 

Тэгвэл хууль бусаар их хэмжээний самрыг түүж бэлтгэн томоохон агуулахуудад хадгалсан байсныг ЭЦА-аас шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. 

Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Монелын орчимд томоохон хэд хэдэн агуулахад 30 гаруй тн буюу 5.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий самрыг нуун, хадгалсан байжээ. Шалгагдаж байгаа хүмүүсийн хувьд хугацаа нь болоогүй байхад их хэмжээний модыг сүйтгэн хүчээр самрыг түүн бэлтгэсэн гэх байж болзошгүй байгаа юм.

Учир нь дээрх бүлэг этгээдүүд нь энэ төрлийн хууль бус үйл ажиллагааг тогтмол явуулдаг, ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдоод байгаа аж. Arslan.mnБОАЖЯ-аас болон цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтойг хэлж байна. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай. Харин хугацаа нь болоогүй байхад байгаль, ой мод сүйтгэн их хэмжээний самрыг хууль бусаар бэлтгэж буй хүмүүст хуульд заасны дагуу арга хэмжээ авч байгааг анхаарууллаа. 

Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ялтай. Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
640564
4 эможи

зочин
2022-09-20 16:28
ийм бага торгуультай юм чинь түүхээс яахав дээ
BAT
2022-09-20 14:39
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up