Жирэмсний тэтгэмжийн мөнгө ӨНӨӨДӨР шилжиж орно

2022 оны 9 сарын 20

Arslan.mn

Жирэмсний таван сартайгаас олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмж сар бүрийн 20-ны өдөр, цахимаар бүртгүүлсэн эхчүүдийн дансанд шилжиж ордог.

Хэрэв тэтгэмжийн мөнгө ороогүй тохиолдолд дүүрэг, хорооны нийгмийн халамжийн үйлчилгээний мэргэжилтэнтэйгээ холбогдож, асуудлаа шийдүүлэх боломжтой юм.

Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмжийг хэрхэн цахимаар бүртгүүлэх тухай зааврыг хүргэж байна.

1. Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид бүртгүүлэхийн тулд хамгийн түрүүнд https://ehalamj.mn/ цахим сайтад бүртгүүлэн нэвтрэн орох шаардлагатай. Та E-Mongolia бүртгэлтэй нууц үг нэвтрэх нэрээрээ орсон ч болно.

2. Сайт руу нэвтэрч орсны дараа хүсэлт гаргах цэс рүү орж, Жирэмсэн эхийн тэтгэмж хэсгийг сонгож идэвхжүүлнэ. Ингээд бүрдүүлэх материалын цахим жагсаалт гарч ирнэ.

3. Та хяналтад орсон эмчдээ урьдчилан хэлж, жирэмсэн эхэд олгох тэтгэмжид хамрагдах хүсэлтийн цахим зөвшөөрөл явуулдаг. Үүний дараа цахимаар бүрдүүлэх товч мэдээллийг (банкны данс, хувийн мэдээлэл) бөглөөд хүсэлт илгээх товчийг дарна. Бүртгэлийг хийсний дараа таны бүртгэлтэй утас, мэйл хаягт хариу ирнэ.

4. Бүртгэлийг амжилттай хийж дууссаны дараа хүсэлт илгээгдлээ гэсэн төлөвтэй харагдах бөгөөд холбогдох мэргэжилтэн хүлээж авсны дараа мэргэжилтэнд хуваарилагдлаа, хамгийн сүүлд нь баталгаажлаа гэсэн төлөв харагдана.

Сар бүрийн 20-ны өдөр таны бүртгүүлсэн дансанд жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмж ордог. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
640558
2 эможи

enhtuul
2024-05-21 10:23
40kdaa yaj bvrtgvvleh weeeee
Зочин
2022-09-20 19:41
ЭХЧҮҮДИЙН ХҮҮХЭД АСАРГААНЫ ТЭТГЭМЖ ГЭЖ 50000 ТӨГРӨГ ҮНЭН ТЭНЭГ ШИЙДЭЛ ШҮҮ.ТЭР АЙМААР АЖЛБГ ХИЙЖ БАЙГАА ЭЭЖДЭЭ ЭХЧҮҮДДЭЭ 50000.ӨГНӨ ГЭЖ ЁСТОЙ ТЭНЭГ. ЖИЛ ДАРААЛААД ГАРСАН ХҮҮХДҮҮДИЙН НЭГИЙГ НЬ ХАСААД ХАЯЧИХНА УУЛ НЬ ТЭР ЭЭЖ. ХҮҮХДЭЭ АСАРЧИЛ БАЙГАА БИЗДЭЭ ЯАГААД ХАСАЖ БАЙГААН БЭ ?????
keyboard_arrow_up