ТАНИЛЦ: Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах ШААРДЛАГА
2022 оны 9 сарын 19
Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даахаар болсон.
Тэгвэл урьдчилсан байдлаар орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шаардлагыг танилцуулж байна. Үүнд,
- Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
- Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
- Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
- Барьцаалбар үйлдэх;
- Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
- Банкнаас тогтоосон бусад шаардлага;
Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

29

2

4

1

1


4

6

7
640540
54 эможи
Ts.baatar
2022-09-22 22:03
Zeel sonirhoj b.na 94979692
Дэлгэрцэцэг
2022-09-22 07:31
Орхон аймагт орон сууц авахад хөнгөлөлт эдлэх үү
алимаа
2022-09-21 12:34
60 хувь төр батлан даана гэдэг нь яах юм болоо
Б. Цэцгээ
2022-09-21 11:46
Хөдөөгийн ард иргэдээ дэмжсэн маш зөв шийдвэр, дэмжиж байна. 3%-н зээлд хамрагдах хүсэлтэй байна
Гэрэлчулуун
2022-09-20 21:52
Тэтгэврийн насны хүн шилжвэл хөнгөлөлтөнд хамрагдах уу
Ринчин
2022-09-20 20:59
3% зээлд хамрагдах хүсэлтэй байна.
э энхжаргал
2022-09-20 14:48
3% зээл сонирхож байна
Altanzul
2022-09-19 16:01
Ter bartsaalbar gsn yah yum bol
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс