ШҮҮХ ХУРАЛ: 13 удаа хойшилсон найман холбогдогчтой ХАР ТАМХИНЫ хэргийг өнөөдөр шүүнэ
Хар тамхины хэрэгт холбогдсон нэр бүхий 8 иргэнд холбогдох хэрэг 2021 оны гуравдугаар сарын 31-нд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн. Шүүхэд ирсэн даруйдаа Шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн автомат хуваарилалтаар СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулд хуваарилагдсан ба хэргийг хуульд заасан журмын дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх юм.
Шүүгч Г.Мөнхзул нь 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр анхны шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд товлон зарласан боловч өнөөг хүртэл нийт 13 удаа хойшлогджээ. Тухайлбал, Шүүх хуралдаан шүүгдэгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр 12 удаа, прокурорын хүсэлтээр 1 удаа хойшилсон байна.
Удаа дараа хойшилж, 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн уг хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд товлоод буй юм.
Эх сурвалж: СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх









