ШУУРХАЙ: Цагдан хоригдож байхдаа хагалгаанд ороод оргосон этгээдийг саатуулан баривчилжээ

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

Хулгайлах гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсан  иргэн оргосныг цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулжээ.

Тодруулбал, Булган аймгийн харьяат 23 настай эрэгтэй нь ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсны дараа 2022 оны есдүгээр сарын 18-ны 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосон байна.

Тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан бөгөөд оргосон этгээдийг есдүгээр сарын 18-ны 14:15 цагт эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640507
1 эможи

keyboard_arrow_up