Ж.БОЛДБААТАР: Хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгахуйц ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ тархсан
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Цэрэг эндсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс эрсдэл учирсан, халдварт өвчин гарсан гэх зэрэг асуудал манай салбарт гарч байсан. Энэ асуудлаар Батлан хамгаалах яамны харьяа байгууллагын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн байгаа.
Дээр дурдсан алдаа дутагдал гаргасан хүмүүст хариуцлага тооцсон, албан тушаалаас нь өөрчилсөн. Зарим хүнийг тэтгэвэрт нь гаргаж, заримыг нь халсан. Тодруулбал, төрийн тусгай албанаас ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмжгүй шууд халсан.
Батлан хамгаалахын сайдын зүгээс үндсэн гурван чиглэлээр үүрэг өгсөн.
Салбарын сайд бол зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үндсэн үүрэгтэй. Энэ үүргийн дагуу хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байна, төсөв хөрөнгийг хэрхэн зарцуулж байна, хүний нөөцийн бодлого хэр байна гэдэгт анхаардаг. Энэ хүрээнд ажил сайжруулах чиглэл өгсөн.
Хоёрдугаарт, батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч нарын хандлагыг өөрчлөх. Гуравдугаарт, анги, байгууллага дээр байгаа хугацаат цэргийн алба хаагчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх гэдэг чиглэлийг өгсөн.
Өнөөдрийн байдлаар дээрх чиглэлийн хүрээнд анги, байгууллагад ямар ажил хийгдсэнийг шалгаж байна" гэлээ.