СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой зам тээврийн ослын улмаас 5 хүний АМЬ ХОХИРЛОО

2022 оны 9 сарын 16

2022.09.12-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1308 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 48 хүн гэмтэж бэртсэний 25 нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 5 хүний амь хохирсон байна.  

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж, 18 хүн гэмтсэн.

Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн. 

Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.

Онхолдох хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтсэн. 

Бусад байдлаар 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтсэн.

Хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж, 13 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүд 10 явган зорчигч, 3 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 292, орон нутагт 109 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. 

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж   хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
1
angry an post
1
640463
9 эможи

keyboard_arrow_up