ФОТО: Австралийн түүхэн барилгууд МОНГОЛ УЛСЫН ДАЛБААНЫ өнгөөр гэрэлтэв

2022 оны 9 сарын 16

Arslan.mn

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа билээ.

Ойг тохиолдуулан Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд болох Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхаг пүрэв гарагийн орой Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтжээ.

Монгол Улс болон Австралийн Холбооны Улс нь 1972 оны есдүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм.

Хоёр улс өдгөө улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: www.zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640462
3 эможи

keyboard_arrow_up