НМХГ: Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн нөхөн сэргээлтийг ШАЛГАЛАА

2022 оны 9 сарын 15

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг хамруулан нөхөн сэргээлт хийсэн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийжээ.

Энэ үеэр холбогдох бичиг баримтуудын бүрдлийг шалгахад 36.7 % нь ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд болон маркшейдерийн бодит хэмжилтийг хийгээгүй, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт бүрэн хийгдээгүй, мэргэжлийн ажилтангүй зэрэг түгээмэл зөрчлүүд илэрсэн байна.

Arslan.mn

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг, уурхай дээр байх бичиг баримтын жагсаалт, нөхөн сэргээх үйл ажиллагааны техникийн үе шат гэсэн гурван төрлийн зөвлөмж өгч, зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

 

  •  
  •  
  •  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640446
0 эможи

keyboard_arrow_up