Д.Цогтбаатар: Жендер зөрүүтэй бол хүний эрхийн асуудал ярих нь УТГАГҮЙ

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

МАН-ын бүх шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, нэгдмэл орчныг бүрдүүлэх, уриалах зорилготой “ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” Удирдах ажилтны хэлэлцүүлэг өнөөдөр /2022.09.15/ болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Хүний эрхийн хамгийн гол суурь зарчим бол жендерийн тэгш байдал юм. Жендерийн асуудал зөрүүтэй бол хүний эрхийн асуудал ярих нь утгагүй. Зүгээр яриад биш шийдэж явахгүй бол шударга ёс гэдэг зүйл энгийн түвшиндөө зөрчигдөнө. Нөгөө талаараа улс, орны хөгжил хойш нь татагдана. Эмэгтэйчүүд нь олон манайд бол. Хоёр хүний ажлыг нэг хүн хийгээд байх нь утгагүй. Бүрэн машинаараа ажиллахгүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, хүн амын 50 хувь нь тойргийн гадна үлдчихээд байгаа юм. Хэрэв эмэгтэй хүн тэгш эрхтэй гэж бодож л байгаа бол тойрог дотор байх ёстой" хэмээн тодотголоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640445
0 эможи

keyboard_arrow_up