Иргэдэд бус “ХУРГАН ДАРГА“ нартаа зориулж ЗОГСООЛ гаргадаг ТӨРИЙН ОРДНЫХОН

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Авто замын зогсоолын асуудал иргэдийг бухимдуулсаар... Өнөөдөр төрийн ордонд орох иргэд машинаа тавих зогсоолгүйн улмаас хамгаалагч нартай маргаан үүсгэх тохиолдол их гарах болж. Учир юу гэвэл төрийн ордны 16 зогсоолыг хурган дарга нарт зориулсанаас болсон аж. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дарга нарын зөвлөхүүд машин унахаа болиод UBCAB дуудаж унадаг болсон. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх гэж тамгын дарга нар ордны баруун, зүүн талд 8,8 нийт 16 зогсоолыг хааж төмөр тавьжээ. 

Уг нь тус 16 зогсоолд ордонд ажилладаг ажилчид машинаа тавих гэж өглөө 07:30-08:30 цагтай уралдаж орж ирдэг. Эсвэл төрийн ордныг зорин ирсэн иргэд машинаа түр байрлуулдаг байжээ.

Гэтэл тус 16 зогсоолыг хааж, дуудлагаар ирдэг UBcab -ын машинуудад буюу хурган дарга нартаа зориулж өглөөнөөс дараа өглөө хүртэл хаах болжээ. Үүнээс болж л хамгаалалтын ажилтнууд зогсоолгүй буцаж байгаа хүн бүрт есөн шидээрээ хараалгаж байгаа аж.

Дабль стандартгүй төрийн шийдвэрийн нэг хэлбэр нь дарга ажилтнуудад тэгш үйлчилдэг машины зогсоол гэдгийг хэзээ ойлгох бол... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640441
0 эможи

сүрэн
2022-09-15 15:30
Ерөнхийлөгчийн зөвлөхүүд гэсэн нөхдүүд засгийн газрын авто баазад харьяалалтай том том жипүүд унасан хэвээрээ л байна лээ.үүнийгээ нягтлаарай Амарбаясгалаан
DR. ADITYA
2022-09-15 14:46
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up