Орон нутаг руу шилжиж анх удаа орон сууц авах иргэдийн ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 3% болгоно

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд зээлийн хөнгөлөлт үзүүлэх талаар танилцуулав.

Тэрбээр "Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даана.

Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байгаа. Энэхүү зээл олгогдож эхэлснээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэхээр байна. УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн.

2022 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын 301 дүгээр тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон.

Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна" хэмээн албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640434
4 эможи

DR. ADITYA
2022-09-15 12:59
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up